Замын-Үүдийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай орны стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй.Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 28 барилга байгууламж болон дэд бүтэц, хүнд даацын 1,4 км авто замын ажлууд хийгдэхээс гадна инженерийн шугам сүлжээ төвийн шугамд бүрэн холбогдох юм. Замын-Үүдийн боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар  суудлын 4000 автомашин, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж … Continue reading Замын-Үүдийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав